Солонгос хэлний хэлмэрчлэхүй

KORE467 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дунд болон дээд шатны солонгос хэлний олон төрлийн бичвэр, сонсох материалыг солонгосоос монгол, монголоос солонгос руу зэрэгцээ, цуваа орчуулгаар хэлмэрлэх чадвар, дадал эзэмшинэ.

Товч агуулга

Хэлмэрчлэхүйн үндэс, бичгийн орчуулгаас ялгарах онцлог, цуваа болон зэрэгцээ хэлмэрчлэхүй, хэлмэрчлэхүйн сэдэв, агуулгын төрөл зүйлийг мэдэж, тодорхой сэдэв агуулгын хүрээнд хэлмэрчлэх чадвар дадал эзэмшинэ. Мөн хэлмэрчлэх бэлтгэлээ хэрхэн хангах, хэлмэрчлэх бодит байдал, хэлмэрчлэхүйд ашигладаг техник хэрэгсэл, хэлмэрчлэх явцад анхаарах хэлний болоод сэтгэл зүйн хүчин зүйлийг мэднэ. Хэлмэрч хийхэд эх хэл болон зорилтот хэлний өндөр мэдлэг чадвараас гадна илтгэгч, сонсогчтой харьцах харилцааны чадвар шаардлагатай. Үүний тул хэлний мэдлэгээ байнга дээшлүүлж, илтгэгчтэй ижил түвшинд хэлмэрчлэх, илтгэгчийн санааг хүндэтгэх, илтгэгчийн санааг зөв, оновчтой, товч тодорхой илэрхийлж сурах ёстой. Олны өмнө үгээ ойлгомжтой хэлэх, айдсаа даван туулах, сонсогчийн анхаарал татахаар ярьж, агуулгын тэмдэглэгээ хэрхэн хийх зэрэг хэлмэрчлэхүйн арга барилыг эзэмшинэ.