Мэдээллийн технологи, нийгмийн мэдээлэлжүүлэлтийн асуудал

ICSI404 / Бакалавр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдад мэдээлэлжсэн нийгэм, дэлхийн болон Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн түвшин, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар ерөнхий ойлголт, мэдлэгийг олгох, МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, МХХТ-ийн эрх зүй болон ёс зүй, тэдгээртэй холбоотой асуудлууд, хууль эрх зүйн талаар үндсэн мэдлэгийг эзэмшсэний үндсэн дээр мэдээллийн нийгэмд соёлтой, зөв, аюулгүй биеэ авч явах төлөвшлийг олгож, өдөр тутмын амьдралдаа МХХТ-ийг зөв бөгөөд ёс зүйтэй ашиглахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) нийгэм, хувь хүний хөгжилд гүйцэтгэх үүрэг; даяарчлал; тоон нийгмийн шинж чанар; МХХТ-ийн хөгжил, түүний чиг хандлага; тоон ялгаатай байдал; мэдээллийн нууцлал, үнэн зөв байдал, эрх, хүртээмжтэй байдал; мэдээллийн аюулгүй байдал; МХХТ-ийн ёс зүйн асуудлууд; МХХТ-ийн эрх зүйн асуудлууд; МХХТ-ийн холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд; оюуны өмч; зохиогчийн эрх ба эрхийн хамгаалалт; компьютерийн гэмт хэрэг; кибер гэмт хэрэг, кибер дайн; цахим бодлого, зохицуулалт; цахим үйлчилгээ, тэдгээрийн зохистой хэрэглээ.