Зурагзүй 2

GEOI304 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

(Энэхүү хичээлээр Газарзүйн тэнхмийн бүх мэргэжлийн оюутнууд болон Байгалийн ухааны салбарын бусад мэргэжлийн оюутнууд байрзүйн шинжлэх ухааны онол арга зүйг судална. Байрзүйн зургийн онцлог, бусад зургаас ялгагдах шинж чанарууд, байрзүйн зургаар газарзүйн болон тэгш өнцгийн солбицлыг, тухайн объектын байршил болон өндрийг хэрхэн олох, мөн байрзүйн зургийн стандарт таних тэмдэг болон тайлбар бичиглэлийг зөв уншиж сурах, цаашлаад байрзүйн зургийг судалгаа шинжилгээний ажилдаа ашиглан өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлтэйгээ холбож суралцах талаар онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална. Байрзүйн зураг нь бусад газрын зураг атласын тулгуур эх материал болохын зэрэгцээ түүний өнөөгийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар тайлбарлан таниулна.

Товч агуулга

(Энэхүү хичээлээр байрзүйн зургийн тухай ерөнхий ойлголт, байрзүйн зургийн координатын систем, зүг чиг, газарзүйн болон тэгш өнцгийн солбицол тухайн цэгийн болон объектын байршил, өндрийг тодорхойлох, газрын гадарга дээрхи шулууны чиглэлийн өнцгүүдийн хэрхэн тодорхойлох, байрзүйн зургийн хуваалт нэрлэл, зурагт газрын гадаргыг хэрхэн дүрслэх, байрзүйн зургийн таних тэмдэг болон тайлбар бичиглэлийг зөв уншиж сурах, мөн түүнчлэн зургийн агуулгын болон газрын гадаргын элементүүдийг уншиж, таньж, хэрэглэж сурах зэрэг үндсэн ойлголтуудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно. )