Орон нутаг, бүс нутгийн удирдлага

PUAD804 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орон нутаг, бүс нутгийн удирдлагын мөн чанар, бодлого хөтөлбөр, судлагдахуун, онолын орчин үеийн чиг хандлага, суурь үзэл баримтлал, практик загварууд, удирдлагын суурь зарчим, нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны удирдлагын бодлого, стратегиуд. Орон нутаг, бүс нутгийн удирдлагын загваруудын онцлог, орчин үеийн онолын үзэл баримтлалууд, тэдгээрийн цаашдын хандлага, бүс нутаг, орон нутгийн удирдлагын бодлого дахь нийтийн үйлчилгээний байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын шинэчлэлийн үзэл баримтлалууд, дэлхийн болон Монголын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож, Монгол улсад орон нутаг, бүс нутгийн удирдлагын онол, практикийг үр дүнтэй ашиглаж чадах менежерийн ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Орон нутаг, бүс нутгийн удирдлагын бодлогын чиг үүрэг, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтыг тодорхойлох, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ гэх мэт нийтийн удирдлагын бодлогын мэдлэг эзэмшүүлэхээс гадна оновчтой шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах, үнэлэх гол санаануудыг тодорхойлох, харьцуулалт хийх, шийдвэрийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, таамаглал ба сорил хийх ур чадвар олгоно.

Товч агуулга

Орон нутаг, бүс нутгийн удирдлагын удиртгал; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагад нөлөөлөх хүчин зүйлс, оролцогч талууд; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын хөгжлийн стратеги бодлого; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагын онцлог; Бүс нутаг ба орон нутгийн шинэчлэл; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын хүний нөөцийн менежмент; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагын хэрэгжилт, үнэлгээ, хэрэгжүүлэх субъект; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын шинэ сорилтууд; Төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн өөрөө засаглах эрхийг нэмэгдүүлэх нь; Төв засгийн газар, орон нутгийн засаг захиргаадын хооронд эх үүсвэрийг хуваарилах харилцаа; Орон нутгийн засаг захиргаа ба иргэдийн оролцооны механизм; Бүс нутаг ба орон нутгийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах нь