Монгол орны ургамлын аймаг, ургамалжилт

BOTA303 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Монгол орны ургамлын аймаг, ургамалжилтын байдал, тархалт, ач холбогдолын тухай ойлголт авч, ургамлын аймаг, ургамалжилтын талаар судалгаа хийх чадвар олгох

Товч агуулга

Монгол орны ургамал судлалын өнгөрсөн ба өнөөгийн байдал, ургамлын аймгийн товч тойм, түүхэн хөгжил. Монгол орны газар зүйн байршил, геологи, газрын гадарга, уур амьсгал, экологийн нөхцөлүүд. Монгол орны ургамлын аймгийн гарал үүсэл, өнөөгийн байдал, доод, дээд ургамлын зүйлийн бүрэлдхүүн, флорын элементүүд, эндемик, реликт ургамлууд, биоэкологийн бүлгүүд, амьдралын хэлбэр, экологийн бүлэг, ургамалжилтын бүс бүслүүрийн (таг царам, тайга, ойт хээр, хээр, цөлөрхөг хээр, цөл) тархалт, ургамал газар зүйн мужлал (16 тойргийн байршил, шинж бүрдүүлэгч ургамалууд, зонхилогч эвшил), ховор ба нэн ховор ургамал, ургамлын баялгыг хамгаалах зэрэг асуудлууд багтана.зохистой ашиглах.