Микробын биотехнологийн лаборатори

BIOT309 / Бакалавр

Багц цаг: 1

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь биохими, микробиологи, биотехнологийн хичээлүүдээр үзсэн онолын мэдлэгийг практик дээр турших, лабораторид ажиллах дадал, чадвар эзэмшүүлэх, микрооганизмын эсийг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх, тохируулах, туршилтын дизайн боловсруулах чадварт суралцуулах зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр биотехнологийн процессын үндсэн үе шат болох upstream, midstream процессуудын онолын тооцоог бактери, дрожжийн эс дээр турших, хэрэглэх, гарсан үр дүнг онолын материалтай харьцуулан тооцоолох, нэгтгэн дүгнэхэд суралцана. Микроорганизмын тэжээлийн орчин сонгох, тэдгээрийн төрлүүд, тэжээлийн орчныг өсгөвөрлөлтөнд бэлтгэх, эсийг сэргээх, өсгөвөрлөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоох, өсгөвөрлөлтийн явцад микроорганизмын эсийг тоолох аргууд зэрэг үндсэн ойлголтуудыг судалж, арга зүйг эзэмшинэ.