Дохио ба систем

ECEN204 / Бакалавр

Багц цаг: 4

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь дохио ба системийн анализийн үндсийг тасралтгүй ба тасралттай-хугацаат дохиог дүрслэх (онцгой функцүүд, комплекс экпоненциаль, Фурье хувиргалт, Лаплас хувиргалт, z хувиргалтын) болон шугаман хугацаа-инвариант системийг илэрхийлэх (дифференциал ба ялгаврын тэгшитгэл, блок диаграмм, системийн функц, конволюц, импульсийн ба шилжилтийн тодорхойлолт, давтамжийн тодорхойлолтуудын) аргуудад тулгуурлан үзэж судлана. Эдгээрийн хэрэглээ нь дохио боловсруулалт, автомат удирдлага, холбоо, электроник зэрэг инженерчлэлийн салбаруудад өргөн тохиолддог.

Товч агуулга

Дохио. Дохионы ангилал. Дохионы энерги ба чадал. Үл хамаарах хувьсагчийн хувиргалт. Үндсэн дохионууд. Тасралтгүй-хугацаат ба тасралттай-хугацаат систем. Системийн үндсэн шинж чанарууд. Шугаман хугацаа-инвариант (ШХИ) систем. ШХИ Системийн импульсийн тодорхойлогч. Конволюц нийлбэр ба интеграл. ШХИ системийн шинж чанарууд. ШХИ системийн ялгаврын ба дифференциал тэгшитгэл. Тасралтгүй-хугацаат Фурье цуваа. Тасралттай-хугацаат Фурье цуваа. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалт. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалтын шинж чанарууд. Тасралттай-хугацаат Фурье хувиргалт. ШХИ системийн давтамжийн тодорхойлогч. Идеал ба бодит шүүлтүүр. Нэг ба хоёрдугаар эрэмбийн систем. Түүвэрлэлт. Лаплас хувиргалт. z-Хувиргалт