Ерөнхий физик I

PHYS210 / Бакалавр

Багц цаг: 4

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Физик гүнзгий I хичээлээр сонгодог механик болон харьцангуйн тусгай онол, шингэний механик сэдвүүдийг судлах болно. Механик нь сонгодог физикийн үндэс болохоос гадна дифференциал, интеграл, вектор тоолол зэрэг математикийн ухагдахуунууд физиктэй холбогддог анхан шатны суурь бодлог. Энэ хичээлийг судалснаар суралцагч орчлон ертөнц, одод, гаригсын хөдөлгөөнөөс эхлээд энгийн өдөр тутмын үзэгдлүүд, хувьсан өөрчлөгдөх физик хэмжигдэхүүнүүдийн харилцан хамаарлын тухай анхны ойлголтуудыг хүлээн авч, түүнийг загварчлах, зүй тогтлыг хууль, томъёогоор илэрхийлэх үндсэн техникүүдийг эзэмших болно

Товч агуулга

Физик гүнзгий I хичээлээр биеийн харьцангуй байршил, координатын системүүд, тэдгээрийн харьцуулсан давуу болон сул талуудтай нэг бүрчлэн танилцах ба цаашлаад материал цэг болон хатуу биеийн хөдөлгөөнийг судлах, тэнцвэрийн статик нөхцлүүдийг тооцоолох, байгаль дээрх харилцан үйлчлэлийн төрлүүд, тэдгээрийн шинж чанартай танилцах, хөдөлгөөний тоо хэмжээ болон энергийн тухай тодорхойлолтуудыг гаргаж, хадгалагдах хуулиудыг судалж, батлахаас гадна харьцангуй онолын эхлэл, долгионы тухай болон шингэний механикийн суурь тэгшитгэлүүдтэй танилцах болно.