Тоон дохио боловсруулалт

ECEN211 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр тасралттай-хугацаат дохио ба системийн үндэс, түүний хэрэглээ болон түүвэрлэлт, конволюц, шүүлт, тасралттай Фурье хувиргалт зэрэгт суралцах зорилготой. Энэ хичээл нь тоон дүрс болон ярианы дохио боловсруулалт, хэвээр танилт, дууны ба видео өгөгдөл боловсруулалт, тоон холбооны систем зэрэг хичээлүүдийн урьтамж буюу тэдгээрийг үзэхэд чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлийн суралцах сэдвүүд: тасралттай-хугацаат дохио ба систем, тасралттай-хугацаат системийн шинж чанарууд, шугаман хугацаа-инвариант систем, тасралттай конволюц, тогтмол коэффициенттэй шугаман ялгаврын тэгшитгэл, тасралттай-хугацаат Фурье хувиргалт ба түүний шинж чанарууд, z-хувиргалт ба түүний шинж чанарууд, урвуу z-хувиргалт, тасралтгүй-хугацаат дохионоос түүвэрлэх, түүвэрлэлтийн давтамжийн домэйн дахь илэрхийлэл, тасралтгүй-хугацаат дохиог сэргээн байгуулах, А/Т ба Т/А хувиргалт, шугаман хугацаа-инвариант системийн хувиргалтын анализ, тасралттай-хугацаат FIR ба IIR системийн бүтэц, FIR ба IIR шүүлтүүрийг зохиох арга техникүүд, тасралттай Фурье хувиргалт