Эрдэс баялгийн салбарын нягтлан бодох бүртгэл

ACCN302 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зах зээлийн эрэлтэд нийцсэн бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгыг хангахын тулд мэргэжлийн ангийн оюутнуудын сонгон судлах хичээл бөгөөд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьд ашигт малтмалын хайгуул болон олборлолтын үеийн нягтлан бодох бүртгэлийн онцлогыг судлаж, санхүүгийн тайлагналын арга зүйг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Санхүүгийн болон өртгийн тайлан гаргах арга зүйг бусад салбараас нилээд онцлог бүхий уул уурхайн салбарын тайлагналд нийцүүлэх болоод үйл ажиллагааны онцлог талыг бүртгэж тайлагнах арга зүйг судална. Үүнд, уул уурхайн үйл ажиллагааны олон үе шат болоод тэдгээрийн зардал ба орлогын ихээхэн зөрүүтэй байдал, уурхайн өмнөх их хэмжээний хөрөнгө оруулалтын олон төрөл, капиталжуулалт, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ мөн “Уурхайн хөрөнгө” бүрдэлтийн онцлогыг авч үзнэ. Уг салбарт ашиглагддаг өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар үйлчилгээний зардлыг бүртгэх аргуудыг болон тайлагнал мөн орно. Салбарын өөр нэг онцлог болох байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг хариуцлага ба уурхайн хаалтын үед гарах зардлыг урьдчилан тооцож бүртгэх асуудал багтана.