Бүс нутгийн худалдааны хэлэлцээр

COMR702 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт болон цар хүрээ хоорондоо харилцан адилгүй хөгжиж байна. Эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах гол хөшүүргийг олонх эрдэмтэд дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гадаад зах зээлд гаргах хэмээн үздэг байна. Харин олон улсын зах зээлд гарч, гадаад зах зээлээс олох үр ашгаа нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хамгийн их шаардлагатай зүйл нь экспортлогч, импортлогч орны зах зээлүүд хоорондоо харилцан худалдааны хориг саадыг хөнгөлж, чөлөөлөхөд оршиж байдаг. Ийнхүү хөнгөлж чөлөөлөхөд түлхэц үзүүлэх гол хүчин зүйл нь бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдээр илэрч байдаг байна. Дэлхийн худалдааны байгууллагаас дэлхий дахинд нийт 619 бүс нутгийн худалдааных элэлцээрүүд байгаа бөгөөд үүнээс 413 хэлэлцээр нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг мэдээллсэн. Эдгээр хэлэлцээрүүдийн хүрээнд улс орнууд гаалийн тариф болон тарифын бус хориг саадуудаа харилцан хөнгөлж, цуцлан гадаад худалдаанд оролцож байгаа бөгөөд энэ нь эргээд тухайн хэлэлцээр байгуулсан улс орнуудын эдийн засгийн өсөлтөд өндөр ач холбогдлыг бий болгож байна. Дээрхээс үзвэл олон улсад бизнес эрхлэх гол суурь нь улс орнуудын хоорондын худалдааны харилцаанд тулгуурлах бөгөөд эдгээр худалдаа нь засгийн газрын түвшинд, үндэстэн дамнасан корпорациудын хэмжээнд, мөн бие даасан жижиг бизнес эрхлэгчдийн хүрээнд явагдаж байдаг билээ. Олон улсын бизнес, гадаад худалдааны чиглэлээр мэргэших гэж буй аливаа суралцагчийн хувьд худалдаатай холбоотой онол, практик тэр дундаа сүүлийн үеийн дэлхийн цоо шинэ хандлага болсон бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн талаар бүрэн эзэмших нь зүй ёсны ач холбогдолтой болно. Академик компетенц: Онолын болон практикийн үндсэн дээр оюутнудад дэлхийн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци ба түүний явц, чиг хандлагын талаархи ойлголт, төрөл хэлбэрүүдийг таниулах, практик ач холбогдлыг ойлгуулахад оршино. Судалгааны компетенц: Чөлөөт бүсийн болон ЧХХ-ийн талаархи судалгааны өгүүллүүд англи хэлээр уншиж, нэгтгэн дүгнэх чадварт суралцах. Мөн өгөгдсөн сэдвээр бие даасан судалгаа шинжилгээ хийх, тэр дундаа гравитацийн модель зэрэг судалгааны загваруудыг ашиглан эмпирик шинжилгээ хийх, шинжилгээний үр дүнг хэрэгжүүлэх боломжуудыг тодорхойлох чадамжтай болно. Ерөнхий компетенц: Дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцож судалгаа хийх, цаашлаад судалгаанд суурилсан бодлого боловсруулах түвшний чадамжтай болно.

Товч агуулга