Хөдөө аж ахуйн экономикс

ECON432 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь хөдөө аж ахуйн экономиксийн үндсэн ойлголтуудыг микро ба макро түвшинд хэрхэн авч үзэхийг голлон тайлбарлана. Түүнчлэн нөөцийн экономикс, нийгмийн секторын экономикс, олон улсын экономиксийн зарим асуудлууд ХАА-н салбартай хэрхэн холбогдож байгааг тодорхойлно. ХАА-н салбарын асуудлуудыг сонгодог экономиксийн хандлагаар хөндөн, тус салбарын онцлог, бусад салбартай холбогдож буй эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг онолын түвшинд судлах болон практик мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Хөдөө аж ахуйн экономиксийн үндсэн ойлголтуудыг тайлбарлах бөгөөд байгалийн нөөц, хөгжлийн асуудлууд, макро эдийн засгийн бодлогууд, микро экономиксийн ойлголтууд, бизнесийн шийдвэр гаргалтыг хэрхэн хийх талаар судална. Түүнчлэн ХАА-н экономиксийн хичээлийн хүрээнд шилжилгээний зарим энгийн арга техникүүдийг сурах болно. Түүнчлэн макроэкономиксийн үндэс, микроэкономиксийн үндэс хичээлийн хүрээнд үзсэн онолын суурь ойлголтуудыг эдийн засгийн тухайлсан нэг салбар болох ХАА-г хэрхэн тайлбарлаж байгааг ойлгож авна.