Газрын чанарын үнэлгээний онол арга зүй

LANK707 / Магистр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Газрын кадастрын чиглэлээр суралцаж буй магистрант оюутнуудад газрын чанарын ба тохиромжтой байдлын үнэлгээний онол арга зүй, аргачлал. газрын кадастрын бүртгэл мэдээлэлд бүртгэгдэх газрын чанарын ба тохиромтой байдлын үзүүлэлтүүд, тэдгээрийг боловсруулах, үнэлэх онол арга зүйг ахисан түвшинд судална.

Товч агуулга

Газрын үнэлгээний газар зүйн хандлага, онол арга зүй, газар нутгийн ангилал, газар ашиглалтын тохиромжтой байдал түүний онол арга зүй. газар нутгийн анги доторх газрын тохиромжтой байдлын ай /категори/, тохиромжтой байдлын анги, ангиудын доторхи яс чанарын зэрэглэлийг тогтоох шалгуур үзүүлэлтүүд. үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдээр анги газруудыг хооронд нь харьцуулах. анги бүрийн хамгийн тохиромжтой, үр ашигтай ашиглалтын хувилбарыг сонгох онол арга зүй, ашиглалтын үр ашгийг тогтоох ахисан түшиний судалгааны арга аргачлалыг эзэмшинэ.