Герман хэлний нийгэм, улс төрийн орчуулга

GETR326 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

Хэвлэл нийтлэл, телевиз, радио зэрэг мэдээллийн хэрэгслийн нийгэм, соёл, улс төрийн хүрээний сэдвээр герман хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс герман хэлнээ орчуулга хийх дадал эзэмшинэ. Зорилт: Хэвлэл нийтлэлийн бичвэрүүдийн төрөл зүйл, тэдгээрийн найруулгазүй хийгээд дискурсийн онцлогтой танилцан, хэвлэл нийтлэлийн бичвэрийн нийгмийн зориулалт, нөлөөлөх үйлчилгээний онцлог зэргийг харгалзан дискурс анализ хийх, дүйцэл хангасан орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал эзэмших, хэвлэл нийтлэл, мэдээллийн орчуулга хийх явцад тохиолдох бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх арга барилд сургах

Товч агуулга

Монгол, Герман орны тухай, тэдний гадаад харилцаа, гадаад бодлого, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагаа, олон улсын байдал, глобалчлал, макро эдийн засаг, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, уул уурхай, байгал орчин, экологи, хөдөө аж ахуйн салбар, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спорт, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, соёл, урлаг, аялал жуулчлал гэх мэт сэдвийн агуулгыг хамарна. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Хэвлэл, нийтлэл, мэдээлэлийн бичвэрийн төрөл, тэдгээрийн зориулалт, нөлөөлөл, төрөл жанруудын хэлний болон бусад онцлогийн талаарх мэдлэг, тэдгээр төрлийн бичвэрийг дүйцэл ханган орчуулах чадвар, дадал эзэмшинэ. Орчуулгын материалд утгын болон найруулгын алдааны редакци хийх чадвар, мэдээллийн орчуулгад утгазүйн хэсэгт хуваан орчуулах чадвар эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30оноо- 10-12 бичвэр бие даан орчуулах О3-40оноо- Орчуулгын чадвар дадлыг бичгийн орчуулгын шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: 1. Kautz, Ulrich, Handbuch der Didaktik des Uebersetzens und Dolmetschens, GI, 2.Auflahe, Muenchen, Iudicum, 2002 2. Tatsachen ueber Deutschland, Herausgegeben von Societaets-Verlag, Frankfurt am Main, in Zusammenarbeit mit dem Auswaertigen Amt, Berlin 3. Haensch, Guenter, Deutsche Texte zum Uebersetzen, ausgewaehlt von Guenter Haensch, Max Hueber Verlag, 1974