Ахисан түвшний удирдлагын бүртгэл

ACCN712 / Доктор

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Удирдлагын нягтлан бодох бүртгэлээр бие даан тасралтгүй суралцах, удирдлагын бүртгэлийн сүүлийн үеийн ном сурах бичгийг англи хэл дээр ашиглах, холбогдох аргачлал дүрэм журмыг шинэчлэн боловсруулж аж ахуйн нэгжид мөрдүүлэх. Судалгааны компетенц: Удирдлагын нягтлан бодох бүртгэлээр шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт гаргах, санал дэвшүүлэх, харьцуулсан шинжилгээ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, судалгааны үр дүнг шийдвэр гаргалтанд ашиглах. Ерөнхий компетенц: Удирдлагын нягтлан бодогчийн ёс зүйтэй, хариуцлагатай, багаар ажиллах, боловсруулах, дүгнэх, боломжит хувилбаруудыг сонгох, судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох, зардал-удирдлагын бүртгэлээр хичээл заах.

Товч агуулга

Барууны өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрч үр дүнгээ өгч буй Зардлын нэг хэвийн бүртгэл ба пүүсийн дотоод харьцуулалт (Uniform Costing and Inter Firm Comparision), Өртөг хямдруулалт ба Үнэ цэнийн шинжилгээ (Cost Reduction and Value Analysis), Үйлдэлд суурилсан өртөг тооцолт ба Үйлдэлд суурилсан удирдлага (Activity Based Costing-ABC and Activity Based Management-АВМ), Зорилтот өртөг тооцолт (Target Costing), Кайзен өртөг тооцолт (Kaizen Costing), Стандарт өртөг тооцолт (Standart Costing), Бүтээгдэхүүний мөчлөгийн өртөг (Life Cycle Costing), Зөвхөн цаг хугацаанд нь систем (Just In Time system), Чанарын нэгдсэн удирдлага ба хяналт (Total Quality Management-TQM, Total Quality Control-TQC), Гүйцэтгэлийн үр дүнгийн хэмжилт ба Тэнцвэрт онооны хүснэгт (Business Performance Measuring and the Balanced Scorecard), Тодорхой ба тодорхой бус нөхцөлд өртөг үйлдвэрлэлтийн тоо хэмжээ, ашгийн хамаарлаар удирдах шийдвэр гаргах зэрэг удирдлагын бүртгэлийг манайд хөгжүүлэх ойрын чиг хандлага болж байгаа ахисан түвшний асуудлуудыг авч үзнэ.