Сургалтын хөтөлбөрийн онол ба түүх

EDUC702 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагчдын оролцоо болон шинжлэх ухаанч арга барилд суурилсан судлан шинжлэх үйл ажиллагааг түүхэн болон өнөөгийн бодит баримт нотолгоо дээр явуулах замаар хөтөлбөрийн мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага төлөвшүүлэхэд оршино. Ач холбогдол: • Өнөөгийн болон өнгөрсөн үеийн сургалтын хөтөлбөрийг судалж бодит баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт өгөх мэрэгжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулах • Хөтөлбөрийн түүх, ирээдүйн чиг хандлагыг харуулсан баримт, нотолгоо бий болгох • Хөтөлбөрийг ангилах, боловсруулах, сайжруулах мэдлэг, ур чадвар вөлөлшүүлэх

Товч агуулга

Энэ хичээлөнгөрсөн зууны хөтөлбөрийн үзэл баримтлал болон орчин үеийн хөтөлбөрийн аргументуудыг авч үзэж хэрэглэнэ. Ийнхүү судлахдаа боловсролын үйл ажиллагааны загвар, тэдгээрийг шинэ чанарыг онол, судалгаа, болон сургалтын хөтөлбөрийг практик гэсэн хүрээнд судална.Мөн K-нэмэх сургалтын хөтөлбөрийн үндэс суурь, загварчлал, хөгжлийн судалгаа ба сорилт, тэдгээрийг боловсруулахад судлаачдын оруулсан үүргийг судална. Хичээлүүдээр сургалтын хөтөлбөрийг гүн ухаан, улс төрийн зэрэг олон талын асуудал дээр гол анхаарлаа хандуулсан хөтөлбөрийн сонгодог ажлууд, ялангуяа сургууль, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийн хувилбарууд нийгэмд хэрхэн нөлөөлөхийгсудална. Суралцагчид түүхийн шинжлэх ухаанч арга барил хэрэглэн хөтөлбөрийн түүхэн баримт, нотолгооны цуглуулах зэргээр оролцоотой суралцана. Хичээл бүр нь суралцагчдын багаар ажиллаж, тэдэнд зориулсананхан шатны мэдээлэлтэй ажиллах зэргээр гол түүхэн асуулт, асуудлын эргэн тойронд явагдаж, унших болон янз бүрийн ур чадвар чадвараа хөгжүүлэх боломж олгоно. Энэ хөтөлбөр түүхэн эх сурвалж, асуудлыг хэрхэн авч үзэх, контексжуулах, батлах нотлох боломжийг олгоно. Үүний зэрэгцээ түүхэн сэдвийн түүхэн баримтыг янз бүрийн үзэл санааны үүднээс үнэлэх, нотлох баримтад тулгуурлан ирээдүйн хандлагыг дүгнэх суралцах үйлийг гүйцэтгэнэ. Курсын 7 хичээл нь манай үндэсний хөтөлбөр, 9 хичээл нь дэлхийн хөтөлбөрийн түүх ба чиг хандлагыг судлахад зориулагдсан болно.