Анхан шатны орос хэлний ярих, сонсох дадал*

RUSH232 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тухайн хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн анхан шат А1 (ТЭУ), суурь мэдлэг олгох А2 (ТБУ) түвшинд суралцагсад өдөр тутамд тохиолдох сонсох бичвэрийн гол агуулга, чухал мэдээллийг сонсож, ойлгох түүнчлэн өдөр тутмын сэдвээр асууж, хариулж сурах ба харилцан ярилцах арга барилд суралцана. Оюутан хичээлийг судалснаар 780 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Товч агуулга

Мэндлэх, танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон зай, зүг чиг, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, амралт чөлөөт цаг гэх мэт сэдвээр сонсох, ярианд оролцох, зөв ярихад сургана.