Санхүүчийн мэргэжлийн ёс зүй

FINN433 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Санхүүгийн мөн чанарыг илтгэх, орчин үеийн чиг хандлага, онолын урсгал, үүнийг хэрэгжүүлэх, хянах үйл ажиллагааг гүйцэтгэдэг санхүүгийн зах зээл болоод засгийн газрын санхүүгийн хүрээнд ажилладаг санхүүгийн мэргэжилтний ёс зүйг ойлгох, түүнийг сахиж ёс зүйтэй, бүтээлч ажилтан болгож бэлтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой.

Товч агуулга

Ёс зүйн үндсэн категори, зарчмуудыг санхүүгийн төрөлх чанар, агуулга, үйл ажиллагаатай холбон судлах, ялангуяа ёс зүйн үндсэн агуулга сурвалж. Ёс зүйн нийтлэг зарчмууд ба мэргэжлийн ёс зүйн нийтлэг ба онцлогтой болох нь. Санхүүгийн мэргэжлийн ёс зүйн нийтлэг зарчим, шаардлага. Хөгжингүй орнуудын төрийн санхүүгийн ажилтны ёс зүйн дүрэм, онцлог хэрэгжүүлэх арга барил, тэргүүний туршлага. Аж ахуйн нэгж компани, ҮДК-н санхүүгийн менежер, санхүүгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, онцлог судалж эзэмших туршлага, сургамж Банкны ажилтанд тавигдах ёс зүйн дүрэм, онцлог шинж, тэргүүний туршлагыг судалж эзэмших чиглэл, хандлага, арга зам Хөрөнгийн зах зээлийн хүрээнд ажилладаг санхүүч, менежер мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ёс зүйн шинж чанар, онцлог Даатгалын салбарын санхүүч мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээ, онцлог салбарын хөгжилд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хэмжээнд үйлчилдэг санхүүчийн ёс зүйн дэглэм. Санхүүгийн байгууллагын мэдээллийн технологийн хүрээнд баримтлах ёс зүйн онцлог, боловсронгуй болгох арга зам. Санхүүгийн харилцааны хөгжлийн орчин үеийн нэн онцлог бүхий нөхцөлд бүх салбарын санхүүгийн менежерт тавигдах шаардлагыг мэдэрч үйл ажиллагааныхаа зохион байгуулалт, хүмүүстэй харилцах харилцаанд ёс зүйн хэм хэмжээг сахих мэдлэг, чадвартай болгоход уг хичээлийн агуулга оршино.