Харьцуулсан хэл шинжлэл

KORE370 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Солонгос монгол хэлний бүтэц, утга үүргийн онцлог, ижил болон ялгаатай тал, үүрэг хэрэглээний талаар сурч мэдсэнээр хэлзүйн ерөнхий зүй тогтлыг ойлгож эзэмших сургалт судалгааны ач холбогдолтой.

Товч агуулга

Орчин цагийн солонгос монгол хэлний ерөнхий бүтэц, хэв шинж, ангилал, залгамал хэлний онцлог хийгээд хоёр хэлний үгийн аймаг, үсэг зүй, авиа зүй, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, найруулга зүй, үүргийн онцлогийг үзнэ. Мөн үг өгүүлбэрийн утга үүргийг жишээгээр баяжуулан үзэж, хоёр хэлний хэл шинжлэлийн ээдрээтэй асуудлыг илрүүлж, шийдэх арга замыг хэлэлцэнэ. Хоёр хэлний харьцуулсан хэлзүйг түгээмэл хэлзүй, олон хэлний хэв шинжид үндэслэн харьцуулан үзнэ.