Сурган хүмүүжүүлэх зүй

EDUC201 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад бүтээлч сэтгэхүйтэй, аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт-хүмүүжлийн ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, багшлах ур чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Сурган хүмүүжүүлэх зүй нь шинжлэх ухааны танин мэдэхүйн салбарын хувьд нийгмийн онцгой үүрэг болох өсвөр, залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйл явцыг (СХҮЯ) судална. Сурган хүмүүжүүлэх үйл явц нь багш, сурагчдын хөгжиж буй харилцан нөлөөлөл юм. Энэхүү харилцан нөлөөлөл нь суралцагчид хөгжин төлөвших, боловсрол эзэмших зорилгыг хангахад чиглэнэ. Сурган хүмүүжүүлэх үйл явцыг хэрхэн амжилттай зохион байгуулах онол арга зүй, багш мэргэжлийн онцлог, сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүй, суралцагчдын нас, сэтгэц хувийн онцлог, тэдгээрийг хэрхэн харгалзах зэрэг асуудлыг судална.