Хот суурингийн газрын харилцаа

URPL302 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хот ба бүс нутгийн хөтөлбөрөөр сурах оюутнуудад хот суурины газрын харилцааны зохицуулалтын чиг баримжаа олгох зорилготой. Хот суурин газарт явагдах газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, маргаан, зөрчил гэх мэт практик агуулгатай асуудлуудын зохицуулалтын арга зүй, ач холбогдолын талаарх ойлголттой болно

Товч агуулга

Энэхүү хичээл нь хот, тосгон, бусад суурины газарт явагдах газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, газрын татвар, төлбөр, маргаан зөрчил, газрын харилцаан дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын оролцоо, хотжилтоос үүдсэн газар ашиглалтын хэв шинжүүд, газрын бүсчлэл, дагуул хотууд, жижиг суурингийн газрын харилцааны онцлог, газрын шинэтгэл, гадаад орнуудын газрын харилцааны хэв шинжүүд зохицуулалтын хэлбэрүүд гэсэн үндсэн агуулгуудын хүрээнд явагдана.