Макроэкономиксийн үндэс
ECON102 / Бакалавр
Багц цаг: 3
Эдийн засгийн тэнхим
Хаврын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
1-р курсын оюутнуудад макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг энгийн түвшинд танилцуулж, макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг, сөрөг үр дагаваруудыг тодорхойлох чадвар эзэмшүүлэх зорилготой.
Товч агуулга
Макро экономиксийн үндсэн асуудлууд, эдийн засгийн өсөлт хэрхэн бий болдог, өсөлтийг хэмжих үзүүлэлтүүд болох үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцоолох болон тооцоололтод анхаарах зүйлсийн талаар эхний бүлэгт авч үзнэ. Дараачийн бүлэгт макро эдийн засгийн тогтворжилтийн нөхцлийг нийт эрэлт нийлүүлэлтийн загвараар тодорхойлох ба үүний тулд нийт эрэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нийт нийлүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, эдийн засагт тэнцвэр тогтох нөхцөл, тэнцвэрийн өөрчлөлт зэргийг онолын үүднээс тайлбарлана. Үүний дараа богино хугацаанд яагаад тэнцвэр тогтох боломжтой байдаг, хэрхэн тэнцвэр нь тодорхйологддог талаар Кейнсийн нийт зардлын загварыг авч үзнэ. Түүнчлэн тогтвортой байдлын талаарх ойлголт, ажилгүйдэл инфляци үүсэх нөхцөл, хэлбэр, эдийн засагт үзүүлэх үр дагавар зэргийг авч үзнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон сангийн бодлогыг засгийн газраас хэрэгжүүлдэг ба эдийн засагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж бодлогын сонголт хийгддэг. Энэ хичээлээр эдийн засгийн ямар үед аль бодлогыг хэрэгжүүлэх үр дүнтэй болох, бодлогуудыг хэрхэн хослуулж хэрэгжүүлэх талаарх ойлголтуудыг онолын үндэслэлтэйгээр өгөх болно. Эдийн засаг нь нээлттэй үед зөвхөн дотоод эдийн засгийн үйл ажиллагаанаас төдийгүй гадаад улс орнуудын эдийн засгаас харилцан хамаарч байдаг. Иймд эдийн засгийн нээлттэй байдлыг илтгэдэг нэг үзүүлэлт болох гадаад худалдаа хийгдэх шаардлага, гадаад худалдааны онцлог, гадаад худалдааны онолуудын талаар авч үзэх ба худалдааны бодлогын үр ашиг, зардлуудын талаар үзнэ. Эдийн засагт хэрэгжүүлэх бодлогуудын үр нөлөө нь тухайн улсын валютын зах зээлийн үйл ажиллагаанаас тодорхой хэмжээгээр хамаардаг ба үүнтэй уялдуулж валютын бодлогын сонголт хийгддэг. Уг сонголт нь тухайн улс валютын ханшны ямар дэглэмтэй гэдгээс юуны түрүүнд хамаардаг. Иймд валютын бодлогыг тайлбарлахын тулд валютын ханшны дэглэм, интервенци хийгдэх нөхцөл, валютын ханшны зах зээлийн тэнцвэрийг авч үзнэ.