Нанохими

NANO202 / Бакалавр

Багц цаг: 4

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Нанохими нь жижиг хэмжээтэй маттеруудын электрон, соронзон, оптик, химийн болон механик шинж чанарыг өөрчилж бэлтгэх, синтезийн болон биологийн янз бүрийн аргуудыг өргөнөөр ашигладаг. Энэхүү хичээлээр наноматериалын өвөрмөц шинж чанарын онолын тулгуур ойлголтууд болон практик аргуудын талаар судалж, турших байдлаар суралцана.

Товч агуулга

Нанохимийн үндэс, литографийн технологи, өөрөө эрэмбэлэгдэх давхаргууд, наноконтакт принтинг технологи, өөрөө эрэмбэлэгдэх нанород, нанотүб, нановайр, нанокристалын синтез ба өөрөө эрэмбэлэгдэх, микросфер, мизопоре ба микропоре материалууд, өөрөө эрэмбэлэгдэх блок кополимер, нанобиоматериалууд, өөрөө эрэмбэлэгдэх процессийн талаар онолын болон практик мэдлэг олж авна.