Хийн түлшний хими ба боловсруулалт

CHEM626 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийг судласнаар шатах ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт буюу бүтээгдхүүн үйлдвэрлэлийн чиглэлд цогц процессуудын бүх шатны мэдлэгийг олгох боломж бүрдэх юм. Ихэвчлэн хатуу шатах ашигт малтмалын хувирлын дүнд үүсэх шингэн-даврхай, мөн хатуу үлдэгдлийг нарийн судалдаг боловч, түүний хийн хаягдлыг төдийлөн сонирхдоггүй. Гэтэл хийн хаягдал нь цаашид боловсруулахад үнэтэй түүхий эд байдаг. Харин эсрэгээр боловсруулахгүй хаяхад орчинд асар их хохирол учруулна. Тиймээс шатах ашигт малтмалын боловсруулалтын үед үүсэх хийн фракцын цэвэрлэгээ, боловсруулалтын хими ба технологийг энэхүү хичээлээр үзнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр шатах ашигт малтмалын ашиглалт ба боловсруулалтын үед үүсдэг хийн нэгдлүүдийг хэрхэн цэвэрлэх, салгах аргуудтай танилцана. Мөн байгальд орших хийн нөөцийн төрөл, шинж чанар, боловсруулалтын арга замуудыг судлана. Нүүрс, занар ба хийн түлшний шатаалт ба ашиглалтын үед үүсэх хийн хаягдлын гол бүрэлдхүүн болох хүчиллэг хийнүүд- СО2, Н2S SO2-ийг хувиргах физик, химийн аргуудын үндэстэй танилцана. Мөн NOx хийг азот болгон хувиргах орчин үеийн дэвшилтэт аргуудыг судлана. Коксын хийнээс бүтээгдхүүн буюу метан, устөрөгчийг хэрхэн үйлдвэрлэх технологийг судлана. Байгалийн хий ба нүүрсний давхаргын хийн найрлага, онцлог, боловсруулалтын технологитой танилцана.