Монголын түүх: Эзэнт гүрний дараах Монголчуудын түүх соёл (Ерөнхий суурь)

HIST105 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Монголчууд бидний түүхийн нэгээхэн хэсэг болох “Эзэнт гүрний дараахь үе буюу XIV зууны II хагсаас XVIIзууныүеийн Монголын түүх, соёл”-ыг баримт материал эх хэрэглэгдэхүүн болон судлагааны шинэ хандлагад тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, түүхэн асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандаж сургах, өнгөрсөн үеийн түүхийн сургамжийг өнөөгийн бодит байдалтай харьцуулан дүгнэлт гаргах чадвартай болгох, бие дааж бүтээлчээр ажиллах арга чадвар эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилго оршино. Монголын эзэнт гүрэн унаснаар, монголын төр, монгол улсын түүх мөхсөнгүй, төрт ёс, түүх соёл үргэлжлэн хөгжиж байсан тухай судлах болно. Монголын түүхийн бусад үеүдтэй харьцуулбал судалгаа харьцангуй хомс, оюутан залуусын бага мэддэг энэ үеийн түүхийг судалснаар Монголчууд ын түүх соёлын талаар цогц мэдлэг олгох, шинэ шинэ мэдлэг эзэмшүүлэхэд ач холбогдолтой.

Товч агуулга

Дэлхийн түүхэнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан “Монголын Эзэнт гүрэн” (XIII-XIV зуун) хэдийгээр үеэ өнгөрөөсөн нь Монгол хаад эх орондоо буцаж ирж, улс гэрээ тохинуулан, “Монгол улс” гэж урьд ёсоорнэрийдэн, тусгаар тогтнолоо хамгаалан, түүх соёлоо бүтээсээр ирсэн түүхтэй. Монгол улсын шинэ хөршүүд, тэдний хоорондын харилцаа, тухайн үеийн түүхийг бүс нутгийн түүхийн ханан дээр судлах болно. Түүхэн сурвалж, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан, харьцангуй бага судлагдсан XIV зууны II хагсаас XVIIзууны Монголын улсын Засаг засаглал, хууль цааз, эдийн засаг, нийгмийн харилцаа, ард түмний амьдрал аж төрөх ёсон, зан заншил, шашин, соёлын асуудлыг цогц байдлаар судлах, нутаг дэвсгэр, он цагийн хамрах хүрээ, түүхэн агуулгын хувьд цогцолбор шинжтэй авч үзэх болно.