Шашны сэтгэл судлал I

PSYC371 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шашны сэтгэл судлал хичээлийг судалснаар оюутан шашин шүтлэгийн олон янзын төлөв байдал шашны сэтгэл судлаачдын онол, үзэл баримтлал, арга зүйг судалж мэднэ. Мөн шашинд итгэгч хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, тэдний дотоод ертөнц, шашны төсөөлөл, мэдрэмж ба сэтгэлийн хөдөлгөөнийг судлах ба судалгааны зарим нэг аргуудтай танилцана.

Товч агуулга

Шашны сэтгэл зүйн судлах зүйл, нийгэм ба соёлын хүрээн дэх түүхийн асуудлууд, шашны сэтгэл зүйн онол хандлага, шашны сэтгэл зүйн судалгаа, бие хүн ба шашны хоорондох холбоо хамаарал, шашны итгэл үнэмшлийн төрлүүд, Фрейд, Юнгийн үзэл санаан дах шашны итгэл үнэмшил, мөргөл, залбирлын сэтгэл зүйн ач холбогдол, зан заншил ба сэтгэл зүйн үйл ажиллагаа, шашны үнэ цэнэ ба сэтгэл зүйн ач холбогдол, бие сэтгэцийн эрүүл мэнд ба шашны нөлөөлөл, шашин ба ёс суртахуун, зан үйл ба шашны нөлөөлөл, позитив психологи, шашны сэтгэл зүйн үзэл санаа: атейзм, хүйс ба жендер.