Амьтны эсийн өсгөвөр

BIOT710 / Доктор

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олгох мэдлэг, чадвар: Нийгмийн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болж буй орчин үеийн технологиуд дотроос мэдээллийн технологи ба биотехнологи нь тэргүүлэх ач холбогдолтой болж байна. Шинэ үеийн биотехнологи нь генийн ба эсийн инженерчлэл гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж буй бөгөөд оношлогоо, эмчилгээний бэлдмэл гарган авах, хүн амын хүнс, тэжээлийн хангамжийг сайжруулахад аль аль нь чухал ач холбогдолтой юм. Генийн инженерчлэл ба биотехнологи нь молекул ба эсийн биологи, цитологи, генетик, микробиологи, вирүсологийн шинжлэх ухааны арга зүйг хэргэлдэг. Уг арга зүйд хэрэглэгддэг хөхтөний эсүүд нь хүн, амьтны хавдрын эс байдаг. Биотехнологи, генийн ба эсийн инженерчлэл, молекул биологи, генетик, фармакогнозийн судалгаанд хэрэглэгддэг арга зүйн онолын мэдлэгийг олгоно. Нөгөө талаар манай оронд хавдрын оношлогоо, эмчилгээ, хавдар үүсгэгч хүчин зүйлийн талаар маш олон судалгааны ажил хийгдэж байгаа билээ. Цаашид биологийн янз бүрийн салбарт технологийн судалгааны ажил хийхдээ судалгааны ажлыг оновчтой төлөвлөх ба үр дүнгийн боловсруулалтийг зөв хийх онолын үндсэн мэдлэгтэй болгоход бидний зорилго оршино.

Товч агуулга

Уг хичээлээр хүний хорт хавдрын эсийн болон молекул механизмын талаар мэдлэг олгоно. Үүнд ердийн ба хавдрын эсэд онкоген болон хавдар дарангуйлагч генүүдийн гүйцэтгэх үүрэг, олон зуун ген дээр үүсдэг мутаци нь яаж эс хоорондын мэдээлэл дамжуулалт, полиферацийг өөрчилдөг тухай. Генийн мутаци ба хавдар, элэгний хавдарт вирүсийн гүйцэтгэх үүрэг, хавдрыг оношлох шинэ технологи ба эмчилгээний тухай ярина. Хөхтөний эсийн өсгөвөрийн технологи.