Орос болон Төв азийн антропологи

ANTH801 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол нь Орос болон Төв Азийн антропологийн гол хандлагуудыг танилцуулах, дурдсан газар нутгийн соёлын талаар товч ойлголт өгөх, Монголын антропологийн байгууллагуудад антропологийн судалгааг цаашид хөгжүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Тус хичээлийн гол агуулга нь Монгол болон Дотоод Азийн хөрш орнууд болох Орос, Төв Азийн талаарх судалгаан дээр төвлөрөх болно. Тиймээс, дурдсан газар нутагт хийсэн антропологийн сонгодог бүтээлүүдийг голлон авч үзэх удиртгал хичээл юм. Үүнд, Орос, Төв Азийн улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн асуудал, шашин, хүйс, Төв Азийн нөхцөл байдал дахь ислам болон колоничлолд холбогдох асуудлууд гэх мэт сэдвүүд багтана. Хичээлийн ерөнхий агуулгаар антропологийн түгээмэл маргаантай асуудлууд болон эдгээр газар орнуудын талаарх тайлбаруудыг танилцуулна.