Солонгосын уран зохиолын удиртгал

KORE463 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Солонгосын сонгодог болон орчин үеийн уран зохиолын талаар цэгцтэй мэдлэг олгож, солонгос хэл уран зохиол, солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавьж өгнө. Түүхэн тойм, тухайн цаг үеийн нөхцөл байдал, уран зохиолын олон чиглэл урсгалын талаар тайлбарлаж уран зохиолын шүүмж судлалын үндсэн ойлголттой болно. Солонгосын уран зохиолын түүх, үе үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгч, гол бүтээлтэй танилцаж, зохиолыг эх хэлээр нь уншиж ойлгосноор, солонгос үндэстний хэл сэтгэлгээ, нийгэм соёл, уран зохиолын онцлогийг мэдээд зогсохгүй солонгосын уран зохиолыг дэлхийн болон монголын уран зохиолтой харьцуулан дүгнэлт хийж сурах ач холбогдолтой.

Товч агуулга

Солонгосын уран зохиолыг эртний үеэс Гурван улсын үе, Корё, Жусон улсын эхэн ба сүүл үе, нэн шинэ үе болон орчин үеийн уран зохиол буюу Японы дарлалын үеийн 1920-40 он, чөлөөлөлтийн дараах үе 1950-60 он, аж үйлдвэржүүлэлтийн үе 1970-80 оны уран зохиол хэмээн ангилан авч үзнэ. Тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, нийгэм соёлын онцлог, уран зохиолын урсгал чиглэлийн талаар эхэлж үзсэний дараа яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын төрөл зүйл дагуу гол төлөөлөгчид, бүтээлийн дээжээс үзнэ. Шилдэг бүтээлийн дээжийг эхээр нь уншиж ойлгохын зэрэгцээ тухайн бүтээлийн монгол орчуулгатай танилцана.