Нийтийн удирдлагын үндэс

PUAD201 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийтийн удирдлагын онол, үзэл баримтлалд үндэслэсэн сонгодог хандлагууд, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, үүсэл хөгжил, нийтийн үйлчилгээний байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын шинэчлэлийн үзэл баримтлалууд, дэлхийн болон Монголын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож Монгол улсын нийтийн удирдлагын практикт үр дүнтэй ашиглаж чадах менежерийн ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Түүнчлэн нийтийн удирдлагын чиг үүрэг, бодлого, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтыг тодорхойлох, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ гэх мэт нийтийн удирдлагын ухааны мэдлэг эзэмшүүлэхээс гадна оновчтой шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах, үнэлэх гол санаануудыг тодорхойлох, харьцуулалт хийх, шийдвэрийг задлан шинжлэх, “synthesis”, “hypothesis” таамаглал ба сорил хийх ур чадвар олгоно.

Товч агуулга

Хичээлийн агуулгын талаар дэлгэрэнгүй ойлголт өгнө. Бидний "төрийн захиргаа, удирдлага" хэмээн нэрлэдэг ойлголтыг ардчилал өндөр хөгжсөн Европ, Америкийн орнуудад “public administration” буюу “төрийн захиргаа” хэмээн нэрлэж байгаа ойлголтыг “нийтийн захиргаа буюу удирдлага” гэж нэрлэдэг. Ингэж нэрлэхийн учир нь нэгд, төрийн захиргаа, төрийн удирдлага гэсэн ойлголтыг нийтийн, олон нийт гэсэн “public” гэдэг нэр томъёогоор нэрлэж ирсэн уламжлалтай холбогдох ба хоёрт, “нийтийн” гэсэн тодотгол нь төрийн байгууллагаас гадна бусад ашгийн бус нийтийн үйлчилгээ хувийн хэвшил байгууллагуудыг хамаарч байгаа гэсэн утгыг агуулдаг. Өрнөдийн улс төр судлалд “public administration” гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдэх ойлголтыг монголын энэ чиглэлийн зарим эрдэмтэд “төрийн захиргаа” хэмээн орчуулан хэрэглэж байна. Төрийн захиргаа буюу “public administration” хэмээх ерөнхий нэр томъёо маань хэрэглэгдэж байгаа нөхцөл байдал, хам утгаасаа хамаарч хэд хэдэн янзаар ойлгогдож байна. Эрдэмтэд өнөө нэг мөр тогтсон ойлголтод хүрээгүй байна. Өнөөдөр манай улсад “Төрийн” гэдгийг “нийтийн” болгох их үйл хэрэг өдгөө өрнөж байна. Тэгвэл нийтийн буюу нийт гэдгийг “бүх, бүгд, нийт” гэсэн нэг л утгаар аль ч хэлний тольд тэмдэглэсэн буй. Уг үг нь “олон нийт, бүх, бүгд” гэсэн гол цөм утгыг илтгэж байгааг толь бичгүүдээс тодорхой мэдэж болно. Эндээс дүгнэвэл “нийтийн” гэдэгт засаг төрийн, бизнесийн, иргэний нийгмийн бүхий л байгууллага, алба бүгд хамаарна. Бидний "төрийн захиргаа, удирдлага" хэмээн нэрлэдэг ойлголтыг ардчилал өндөр хөгжсөн орнуудад "public administration" буюу "олон нийтийн удирдлага, зохион байгуулалт" хэмээн нэрлэж ойлгодог Манай оронд “нийтийн захиргаа”, “нийтийн удирдлага” гэдэг нэр томъёог хэрэглэж хэвшээгүй бөгөөд харин “public administration” хэмээх ойлголтыг тойрч, түүний үндсэн агуулгыг тодотгосон шинжтэй бусад олон нэр томъёо, туслах ойлголтууд бий болсон ч тэр бүхнийг нэгтгэсэн “төрийн захиргаа” гэсэн нэр томъёо уламжлал болон хэрэглэгдэж ирсэн ба “нийтийн захиргаа” “нийтийн удирдлага”гэсэн ойлголттой адил утгаар хэрэглэж байгааг тал бүрээс нь харуулж цогц ойлголт өгнө. Манай улсын практикт нийтийн удирдлага гэдэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулж байна. Түүнчлэн засаглалын тогтолцоон дахь хяналт, шинжилгээ, нийтийн үйлчилгээний байгууллагуудын чанарын хяналт, мэдээллийн хэрэгслийн хяналт, бүтээмж хүний нөөцийн удирдлага, нийтийн удирдлага дахь иргэдийн оролцоо, иргэний нийгэм төрийн бус байгууллагын оролцоо, улс төр нийтийн удирдлага, санхүүгийн удирдлагын тухай онолын мэдлэгийг эзэмшинэ. Мөн төрийн захиргааны албаны тухай хууль эрх зүйн орчин, орон нутгийн түвшин дэхь нийтийн удирдлага, түүний шинэчлэлтийн тухай судална. Хичээлээр олж авсан онолын мэдлэгээ семинарын хичээлийн практикт суурилсан дасгал, кейсээр бататгана.