Олон улсын экономикс

ECON305 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр оюутан олон улсын экономиксийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон үзүүлэлтүүдтэй танилцана. Улмаар улс орнууд, бүс нутгийн болон олон улсын интеграцчлагдсан нэгдсэн холбоо, улс үндэстэн дамнасан корпораци зэрэг дэлхийн эдийн засгийн субъектүүдийн хоорондох худалдаа, санхүү, зээл, үйлдвэрлэл, капитал, хөдөлмөрийн болон бусад харилцааг судалж танилцана.

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт олон улсын эдийн засгийн агуулга хэлбэрүүд, нээлттэй эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцааны мөн чанарын тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу олон улсын худалдаа бүлгээр олон улсын худалдааны онолын урсгалууд, үнэ бүрдэлт, бодлого зохицуулалт, худалдааны арга хэлбэрүүдтэй танилцана. Хичээлийн гурав болон дөрөвдүгээр хэсэгт олон улсын хүчин зүйлсийн шилжилт хөдөлгөөний тухай үзнэ. Үүнд: капиталын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг судлах ба тэдгээрийн шалтгаан үр дагавар, нөлөөлөл, очин үеийн чиг хандлагатай танилцана. Хичээлийн тавдугаар хэсэгт олон улсын валютын харилцаа сэдвийн хүрээнд, валютын зах зээл, түүний тогтолцоо, хөгжлийн үе шатуудыг судална. Хичээлийн зургаа, долоо, найм, есдүгээр бүлгүүдэд олон улсын интеграцчлагдсан нэгдэл холбоодууд, үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа, олон улсын эдийн засгийн байгууллагууд, дийн засгийн чөлөөт бүсийн талаар судалж, тэдгээрийн шинж чанар, хөгжил, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцана. Хичээлийн арав болон арван нэгдүгээр бүлгүүдэд шинээр аж үйлдвэржсэн орнууд болон орлогын түвшин дунд, дундаас доогуур орнуудын олон улсын эдийн засагт эзлэх байр суурь, хөгжлийн загвар, түүнд нөлөөлөгч гадаад хүчин зүйлс зэргийн талаар танилцана.