Турк хэлний хэлзүй 2

TURK202 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг үргэлжлүүлэн эзэмшүүлж өөрийн сонирхол, хүсэл зоригийн хүрээнд энгийн харилцан яриа үүсгэж, бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн, өөрт хэрэгтэй аливаа мэдээллийг ялган ойлгож, товч тэмдэглэн авах, өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Турк хэлний хэлзүй 2 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Аливаа гадаад хэл сурах үйл явц нь унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмших явдал юм. Энэхүү чадваруудад тулгуурлан турк хэлний үгийн бүтэц, ялангуяа биеийн төлөөний нэр, түүний өгүүлбэрт хэрхэн зохицох байдал, тэмдэг нэрийн утгыг хэрхэн өөрчлөх зүй тогтол, үйл үгийн ирээдүй, өнгөрсөн болон ерөнхий цагууд, тэдгээрийн нийлмэл бүтцийг тухайлан авч үзнэ. Тодорхой нэг шаардлагаар энгийн харилцаа үүсгэж, асуултанд хариулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын ярьсан болон бичсэн зүйлээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялган ойлгох, хувь хүний тухай товч мэдээг өгч зөвшөөрсөн, үгүйсгэсэн хариултынхаа учир шалтгааныг тайлбарлахад хэрэглэх хэлзүйн дүрмийг үзэж судална.