Ахисан түвшний эрсдлийн менежмент

FINN704 / Доктор

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрсдэлийн удирдлага хичээлийн зорилго нь эрсдэлийн удирдлагын онол арга зүйг судлах, аж ахуйн нэгжийн болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах аргыг эзэмших, аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд үндэслэн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох арга, зүйг эзэмшихэд оршино. Академик конпетенц: • Эрсдэлийн үнэлгээг өгөгдлөөс хамааруулан үнэлдэх, хэсэгчилсэн тодорхой, бүрэн тодорхой бус тохиолдолд үнэлэх магадлал, статистик, экспертийн аргыг эзэмшүүлэх. • Аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын онол, арга зүйн үндсийг эзэмшүүлэх. • Өргөн хэрэглээний программ ашиглан эрсдэлийн энгийн болон нарийвчилсан үнэлгээ хийх арга, VAR, багц сонголт, CAPM зэрэг арга, эрсдэлийн муж тогтоох, болзошгүй алдагдал, эрсдэлийн загвар зохиох чадвар эзэмших. Судалгааны компетенц: • Эрсдэлийн үнэлгээний энгийн болон нарийвчилсан арга, эрсдэлийн мужийг тогтоох, болзошгүй алдагдал, эрсдэлийн математик загвар зохиох чадвар. • Санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, удирдлагын технологи, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын онол, арга зүйг эзэмших. Ерөнхий компетенц: • Санхүүгийн эрсдэлийг тодорхойлохдоо мэргэжлийн болон онолын мэдлэгт тулгуурлан үнэн зөв шийдвэр гаргах чадвартай байх • Өөрийн орны болон гадаадын их дээд сургуулийн түвшинд судалдаг онол арга зүйг бие даан судлах чадвартай байх • Өөрийн эзэмшсэн мэдлэг ур чадварыг бусад хүнд үнэн зөвөөр онол арга зүйн үндэслэлтэй тайлбарлах чадварыг эзэмшсэн байх

Товч агуулга

Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох, санхүүгийн бусад загварыг судлах, эрсдэлийн үнэлгээний загвар зохиох арга аргачлалд суралцах. Эрсдэлийн удирдлагын хичээлийг эрсдэлийн ангилал, үнэлгээ, эрсдэлийг удирдах гэсэн гурван бүлэгт хуваан судална. Байгууллагын болон санхүүгийн эрсдэлийн ангилал, үйлдвэрийн газар болон санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн үнэлгээ хийх математик загварчлал, эрсдэлийн үнэлгээний бусад аргыг судлана. Эрсдэлийг абсолют, хэсэгчилсэн тодорхой, бүрэн тодорхой бус гэж ангилан тус бүрд нь эрсдэлийг үнэлэх аргачлал, санхүүгийн эрсдэлийг удирдах аргыг судлана.