Веданта философи

PHIL405 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Веданта философийн хичээлээр энэтхэгийн философи шашны хамгийн нөлөө бүхий урсгал болох тус философийн үндсэн гол чиглэлүүдийн үзэл баримтлалыг эх сурвалжийн хамт судалж бодит байдал, ахуйн талаар болон танин мэдэхүйн өргөн агуулгатай танилцана. Ингэснээр оюутан философи эх сурвалжид анализ хийж, энэтхэгийн философийн өвөрмөц арга техникт суралцан, философидох, эргэцүүлэх, үндэслэгээ дэвшүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, Веданта философийн өргөн мэдлэгтэй болно.

Товч агуулга

Веданта философийн гол агуулга, брахманы тухай болон түүнд холбогдох философи үзэл санаануудыг хоёр гол чиглэл болох Адвайта, Вишишта Адвайта философи, мөн гол эх сурвалж болох Веданта сударт үндэслэн үзнэ. Веданта философийн метафизик агуулга буюу брахман, ертөнц, майя, авидъя, Ишвара зэрэг философийн ойлголтод уялдуулан авч үзнэ. Буддизм, Иога зэрэг философид харьцуулан судална.