Засгийн газрын байгууллагын санхүү

FINN322 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан, түүний бүтэц, бүрэлдэхүүн, агуулгын талаар онол, арга зүйн мэдлэг олж авснаар засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг шинжилж дүгнэх, шийдвэр гаргах, хянах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Засгийн газрын санхүүгийн статистик; Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагааны тайлан, төсвийн бүтэц; төсвийн төлөвлөлтийн аргууд, улсын төсвийн болон төсвийн байгууллагын санхүүгийн төлөвлөлт; төсвийн орлого, зарлага, санхүүжилтийн прогноз хийх аргазүй; төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө; Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны удирдлага; төр, хувийн хэвшлийн түншлэл; төсвийн байгууллагын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, хөрөнгийн эх үүсвэр, санхүүгийн тайлагнал, хяналт.