Олон хувьсагчийн функцийн онол

MATH281 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь инженер хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн мэдлэгийн дээшлүүлэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр олон хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг эзэмшүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Товч агуулга

Олон хувьсагчийн функц, түүний хязгаар ба тасралтгүй чанар, олон хувьсагчийн функцийн тухайн уламжлал ба бүтэн дифференциал, тэдгээрийн хэрэглээ,скаляр орон, олон хувьсагчийн функцийн экстремум, эх функц, давхар ба муруй шугаман интеграл, давхар ба муруй шугаман интегралыг бодох аргууд ба тэдгээрийн хэрэглээ, вектор орон математикийн бусад салбар дахь хэрэглээ