Хэл соёл судлал

LING617 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Даяаршлын үеийн хэл шинжлэлд хэлийг хүнтэй, ард түмний ахуй, соёл, сэтгэлгээний үндэсний онцлогтой холбон үзэх болсонтой холбогдуулж аливаа хэлний үгийн санд тодорхой байр суурь эзлэх үндэсний соёлын холбогдолтой үг хэллэг, ард түмнүүдийн ертөнцийн зураглалын онцлогийг судалж өөрийн хэл, соёлын үзэгдлүүдтэй харьцуулан тайлбарлах, хүн төрөлхтний нийтлэг хийгээд ард түмнүүдийн соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгож таних судалгааны арга барилтай танилцуулах нь уг хичээлийн зорилго болно. Уг хичээлийг судалснаар дэлхийн ба монголын уран зохиол, хэвлэл мэдээлэлийн эхүүдэд хэл шинжлэлийн задаргаа хийх, тухайн ард түмний соёл хэлэнд хэрхэн тусгалаа олсон зэрэгт дүн шинжилгээ хийх чадвартай болн

Товч агуулга

Энэ хичээлээр хэлний нэгжүүд ард түмний соёлын илэрхийлэл болохтой танилцана. Үүний тулд өнөөгийн хэл шинжлэлд зонхилох болсон хэл, соёлын шүтэлцээний” асуудлыг ерөнхий хандлага болгож “Хэл орон судлал”-ын тухай ойлголт, соёлын тухай ойлголт, хэл соёлын шүтэлцээ, хэл соёлын шүтэлцээнд хүний хүчин зүйл, хүн төрөлхтний түгээмэл мэдлэг, тухайн ард түмний ертөнцийн тухай мэдлэг, эдгээр нь ертөнцийн хэлний зураглалтай холбоотой болох нь, ард түмний амьдрал, ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн үгийн сангийн дүйцэлгүй нэгжүүд, тогтвортой нийлэмж, өвөрмөц хэллэг гэсэн сэдвээр лекц сонсоно. Лекц сонсохын зэрэгцээгээр оюутан бүр дээрх лекцийн сэдвээс тодорхой сэдэв сонгон багшийн удирдлагаар үг, хэллэг цуглуулах, ажиглалт, харьцуулалт, анализ дүгнэлт хийх зэргээр бие даалтын ажил бичгээр хийж гүйцэтгэнэ.