Монтекарло симуляци

STAT415 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Имитац шинжилгээний үндэс болсон статистик загварчлал буюу Монте-Карло аргын үндэстэй танилцана. Үүнд: систем, загвар, симуляцийн тухай ерөнхий ойлголт ба санамсаргүй тоо болон хувьсагч үүсгэх аргууд (төрөл бүрийн тархалт бүхий санамсаргүй хэмжигдэхүүнүүдийг загварчилж үүсгэх, тэдгээрийг үнэлэх, таамаглах аргууд)-ыг эзэмшинэ. Санамсаргүй хэмжигдэхүүн загварчлах үйл явц нь програмчлалын аль нэг хэл дээр (C++, Matlab) явагдах ба оюутны програмчлалын ур чадварыг мөн сайжруулах зорилготой.

Товч агуулга

Статистик загварчлал, Монте Карло аргын тухай ойлголт, тасралтгүй (жигд, илтгэгч, хэвийн, бета, гамма, вейбул, Коши, хи-квадрат, стюдентийн t ба F тархалтууд) болон дискрет тархалттай (бином, Пуассон, геометр болон гипергеометр тархалтууд) санамсаргүй хэмжигдэхүүнийг загварчлах ерөнхий аргууд, тусгай аргуудыг судлах, практик агуулгатай бодлогот ашиглах