Мэдээллийн системийн нууцлалт, хамгаалалт

INFO408 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээллийн технологи, электроникийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мэдээлэл нь байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээгээ хэвийн явуулахад шаардагдах гол хөрөнгө учраас хамгаалагдсан байх ёстой. Энэ хичээл нь дараах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, засварлах, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулахаас хамгаалах талаар оюутнуудад мэдлэг олгох; Хоёрдугаарт, мэдээллийн салбарт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах тухай ойлгуулах; Гуравдугаарт, мэдээллийн аюулгүй байдлын 4 зарчим: зөв мэдээллийг, зөв хүнд, зөв цагт, зөв хэлбэртэй хүргэж байх чадвар олгоход оршино.

Товч агуулга

Мэдээллийн аюулгүй байдал (МАБ) гэдэг нь өргөн утгаараа “Нийгэм, институт, байгууллагын мэдээллийн орчны хамгаалагдсан байдал” буюу “Мэдээлэл, өгөгдөл, түүнийг дэмжих дэд бүтцийн хамгаалагдсан байдал” юм. Өөрөөр хэлбэл: Мэдээллийн аюулгүй байдал гэдэгт гадны болон дотоодын сөрөг нөлөөллөөс үл хамааран мэдээлэл, түүнийг дэмжих дэд бүтцийн нууцлагдсан байдал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангаж, өөрийгөө хөгжүүлэх чадвараа хадгалж буй мэдээллийн орчны тогтвортой байдал гэж ойлгож болно. Мэдээллийн орчин гэдэгт мэдээллийн харилцан ажиллагаанд оролцож буй субъектуудын нэгдэл, уг харилцан ажиллагааг хангаж буй технологи, мэдээллийн системийн нөөцүүдийг ойлгоно.