Санхүүгийн тайлангийн аудит

ACCN311 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Аудитын онолын үндсэн асуудлуудыг судалж, дотоод хяналтын системийн бүтэц зохион байгуулалтыг судлан үнэлэлт өгөх, бизнесийн үйл ажиллагааны циклүүд болон данс, ажил гүйлгээний аудит хийж аудиторын дүгнэлт гаргах чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Аудитын онолын үндсэн ойлголт, ангилал, аудитын мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, аудитын мэргэжлийн стандартууд, аудитын ажлын үндсэн үе шат, аудитын төлөвлөлт, ажлын хөтөлбөр, аудитын мэдээлэл цуглуулж шалгалтыг гүйцэтгэх арга зүй, аудитын ажлын баримт, аудиторын тайлан дүгнэлт, дотоод хяналтын системийг судалж үнэлэх, аудитад статистикийн болон статистик түүвэрлэлтийг хэрэглэх, үйл ажиллагааны циклийн болон дансдын аудит хийх арга зүйг судална. Аудитын тухай ойлголт, ангилал, үүсэл хөгжил, аудитын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, Аудитын онолын үндсэн ойлголтууд, аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартууд, тэдгээрийн онолын үндэслэл, аудитын мэргэжлийн стандартууд, тэдгээрийн төрөл, агуулга, бүтэц, Аудиторын мэргэжлийн үүрэг хариуцлага, ёс суртахуун, аудитын үйл ажиллагаанд тавих хяналт, Аудитын ажлын үе шат, үйлчлүүлэгчээ сонгох, аудитын эрсдэл ба мэдээллийн материаллаг чанарыг үнэлэн аудитыг төлөвлөх нь, Аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй, Дотоод хяналтын системийн бүтэц, зохион байгуулалт, үр ашгийг судалж үнэлэлт өгөх арга зүй, Аудитын түүвэрлэлт, Аудитын ажлын баримт, аудиторын тайлан, дүгнэлт, Аудитын төгсгөлд гүйцэтгэх горимууд, Орлогын циклийн аудит, Худалдан авалт ба зарцуулгын циклийн аудит, Үйлдвэрлэлийн циклийн аудит, Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагын аудит, Бараа материалын аудит, Үндсэн хөрөнгийн аудит, Өглөгийн аудит, Эзэзмшигчийн өмчийн аудит зэрэг сэдвийн хүрээнд тус тус судална.