Тухайн уламжлалт тэгшитгэлийн үндэс

MATH312 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь байгалийн шинжлэх ухаан түүн дотор физик, математик болон хэрэглээний математикийн чиглэлийн оюутнуудад зайлшгүй шаардлагатай математикийн суурь хичээлүүдийн нэг юм. Энэхүү хичээлээр оюутнуудад заавал эзэмших ёстой (тухайн уламжлалт) дифференциал тэгшитгэлийн талаарх үндсэн ойлголтуудыг мэдэж авахаас гадна дифференциал тэгшитгэлээр илэрхийлэгддэг төрөл бүрийн, хялбар математик загварууд түүн дотроо дулааны тархалт, Лапласын тэгшитгэл, долгионы тэгшитгэлүүд, тэдгээрийг бодох янз бүрийн аргуудтай танилцана.

Товч агуулга

Тухайн уламжлалт тэгшитгэлийг ангилах ба хялбар дүрст нь оруулах болон гиперболлог, параболлог, эллипслэг хэлбэрийн тэгшитгэлийн хувьд тавигдсан үндсэн бодлогуудыг бодох аргуудыг холбогдох үзэгдэл процесстой нь холбон авч үзнэ.