Сурвалж бичиг судлал

LING230 / Бакалавр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэл, түүх, соёлын судалгааны үр дүн эх сурвалжаа ашиглах чадвараас шууд шалтгаалдаг. Бичгийн сурвалж цаг үе, зорилгоосоо хамааран олон хэл, бичгээр, төрөл бүрийн хэв загвараар бичигдсэн байдаг. Тус хичээлээр монголын бичгийн сурвалжийн жишээгээр, эхийг судлахад хавсрах салбар ухаануудын онол арга зүйн мэдлэгт тулгуурлан эхийн төрөл, зүйлийг тодорхойлох, дотоод бүтэц, үг хэллэгийг тайлж уншиж, ойлгох, эхийн засвар, нэмэлтүүдийг харгалзах, улмаар дараагийн түвшний судалгаанд ашиглах чадварын үндсийг тавих зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр эх бичгийн судалгаа хийх эрдэм шинжилгээний хандлагыг танилцуулах болно. Лекцийн хүрээнд эх сурвалжийн тухай ухагдахуун, түүний ангилал, янз бүрийн бичээс, он дарааллын бичиг гэх мэт өвлүүлэх зорилгоор бичиж үлдээсэн сурвалж, албан бичиг зэрэг харилцааны явцад хуримтлагдаж үлдсэн сурвалжийн ялгаа, төрөл зүйл, монголын сурвалжийн хэл, бичиг, эхийг тайлж унших, галиглах, эхийн бүтэц, тогтмол хэллэг түүний цаг үеэс хамаарсан хувьсал, эхийн зохиогч, он цаг, газар орныг тодорхойлох, баталгаажуулалт, эхэд оруулсан өөрчлөлт, эхийн иж бүрэн судалгааны загвар, эхийг цаашдын судалгаанд хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Семинарын хичээлээр холбогдох салбар ухаануудыг ашиглах чадвар, дадал олгохын тулд бүх хэлээрх сурвалжийг ашиглах боломжгүй тул манж, монгол сурвалж дээр ажиллана