Тогтвортой бүсчлэл, газар ашиглалтын зохицуулалт

URPL706 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Хот ба бүс нутаг төлөвлөлтмагистрын хөтөлбөрөөр сурах оюутнуудад газар ашиглалтын бүсчлэл, зохицуулалтын талаар суурь олгох зорилготой. Хот суурингийн газар ашиглалтын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг оронзайн төлөвлөлтийн үүднээс шийдэх боломж, арга замын талаар ойлголт өгөх бөгөөд ингэснээр хичээлийн сонгосон оюутанууд төлөвлөлтийн арга зүй, шийдэл, ач холбогдолын талаарх анхан шатны цогц ойлголттой болох юм.

Товч агуулга

Энэхүү хичээл нь газар ашиглалтын ангилал, бүсчлэл, бүсийн зохицуулалтын арга аргачлалуудын талаар судлах болно. Мөн эдгээр судалсан асуудлуудыг нэгтгэн боловсруулах арга зүйг шинээр болон дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд авч үзнэ. Тус хичээл нь лекц, хэлэлцүүлэг, явуулын судалгаа, хот төлөвлөлтийн онол, практикийн асуудлыг хамарсан зураг төсөл танилцуулах, мэргэжилтэн урьж ярилцах , видео үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр явагдах болно.