Интернет сэтгүүлзүй II

JOUR422 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго, ач холбогдол нь оюутнуудад онлайн сэтгүүлчээр мэргэшин ажиллах ур чадварыг эзэмшүүлэх гол зорилготой. Цахим орчны гол гол асуудлуудын тухай ойлголттой болгох, цахим нийтлэлийн тухай мэдлэг олгох, цахим нийтлэл бичих арга барилыг эзэмшүүлэх, цахим нийтлэл бичихэд тулгардаг бэрхшээлүүдийг давах чадвар эзэмшүүлэх, цахим нийтлэлд тавигддаг шаардлагуудын тухай мэдэгдэхүүнтэй болгоход зорилго оршино.

Товч агуулга

Интернет мэдээллийн үнэлэмж, мультмедиа нийтлэл, хайлтын системийн оновчлолыг үр дүнтэй ашиглах, инфографик, хөдөлгөөнт зургийг бүтээх нь, сошиал медиагийн эрин дэх интернет сэтгүүл зүйн онцлог, сошиал медиаг ашиглах ур чадвар, сошиал медиагийн ирээдүй, интернет сэтгүүлчийн ур чадвар, интернет сэтгүүл зүйн эрх зүйн орчин, вэб сайтын загвар дэглэлт, вэб сайт бүтээх, вэб өрөхөд баримтлах зарчим.